ТАНИЛЦ: Улаанбуудайн 18 тэрбум төгрөгийн урамшуулал авсан “Гацуурт“-ын Л.Чинбатын хамааралтай 13 компани

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 51 секунд

Өнөөдөр АН-аас хийсэн "4/11" мэдээллийн цагийн үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан нэг эзэнтэй 13 компани 18 тэрбум төгрөгийн улаанбуудайн урамшуулал авсан гэх ноцтой мэдээллийг танилцуулсан. Энэ мэдээлэл даваа гарагт болсон сонсголын үеэр ч хөндөгдсөн юм.

Сануулахад, Засгийн газрын 2007 оны 227 дугаар тогтоолоор буудайн урамшууллыг дэмжих, дотоодын гурилын хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн байна. Улмаар 2008-2025 оны хугацаанд 279.9 тэрбум төгрөгийг давхардсан тоогоор 11 мянга 829 иргэн, аж ахуйн нэгжид олгожээ. Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр, дээр дурдсан нэг эзэмшигчтэй 13 компани нь "Гацуурт"-ын гэх тодотголтой Л.Чинбатын хамаарал бүхий компаниуд байна.

Тодруулбал,

-"Сэлэнгэ Алтанговь" ХХК, /Л.Чинбат охин Ч.Номинтой хамтран эзэмшдэг/

-"Баяндулаан-Уул" ХХК, /Л.Чинбат Т.Энхтуяатай хамтран эзэмшдэг/

-"Шаргал тариа" ХХК, /Л.Чинбат Д.Нямдорж нар хамтран эзэмшдэг/

-"Сэлэнгэ тос" ХХК, /Л.Чинбат нь Н.Наранчимэг, Ц.Батбуян нартай хамтран эзэмшдэг/

-"Гацуурт" ХХК, /Л.Чинбатын эзэмшлийн/

-"Гацуурт хүнс" ХХК, /Л.Чинбатын эзэмшлийн/

-"Виго буудай" ХХК, /Л.Чинбат, П.Оюунгэрэл нар хамтран эзэмшдэг/

-"Монгол ангус" ХХК,

-"Скрин" ХХК, /Л.Чинбат Б.Эрдэнэбаатар нар хамтран эзэмшдэг/

-"Сэлэнгийн тариалан" ХХК, /Л.Чинбат нь хүү Ч.Батхүүтэй хамтран эзэмшдэг/

-"Халимаг" ХХК,

-"Хандгайт-Уул" ХХК, /Л.Чинбат нь Д.Нарангэрэл тэргүүтэй гурван хүнтэй хамтран эзэмшдэг/

-"Номгон буудай" ХХК /Л.Чинбат нь Х.Бямбажав, Г.Ариунболд, Ш.Норовсамбуу нартай хамтран эзэмшдэг/

OPENDATA буюу нээлттэй өгөгдлийн сангаас Л.Чинбатын эзэмшдэг болон хамаарал бүхий компаниудын мэдээллийг харах боломжтой.

Ж.Батжаргал: Маргааш чуулганы ирц бүрдчих байх. Нэгдсэн ойлголтод хүрсэн гэж ойлгож байгаа
Ж.Батжаргал: Маргааш чуулганы ирц бүрдчих байх. Нэгдсэн ойлголтод хүрсэн гэж ойлгож байгаа
 
Л.Мөнхбаясгалан: Хуурамч бичиг баримт бүрдүүлэн 30 ААН 562 сая төгрөгийн зээл авсан гэх зөрчил илэрсэн
Л.Мөнхбаясгалан: Хуурамч бичиг баримт бүрдүүлэн 30 ААН 562 сая төгрөгийн зээл авсан гэх зөрчил илэрсэн
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!