Н.Учрал: Олоод ирсэн шатахууныг импортлогч та бүхэн яагаад ард иргэдэд төвөг учруулахгүй түгээж болохгүй байгаа юм бэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 24 секунд

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны шуурхай штаб өнөөдөр Ерөнхий сайдын өрөөнд хуралдлаа. Тодруулбал, өнгөрөгч долоо хоногоос эхлэн шатахууны хомстолтой холбоотой асуудал дахин хөндөгдөж буй. Үүнтэй холбоотойгоор өчигдөр иргэд төв талбайг тойрч эсэргүүцлийн жагсаалыг хийсэн билээ. Улмаар өчигдөр орой цагдаагийн алба хаагчид жагсаалд оролцогчдыг албадан тараасан байдаг.

Энэ үеэр Ерөнхий сайд Н.Учрал "Монополын эсрэг газар ажлаа хий. Зарим шатахууны компаниуд монопол үүсгээд байгаа мэдээлэл байна. Ард иргэдийн шаардлага, Ардчилсан намын зүгээс тавьж буй шаардлагыг хүлээж ав. Ардчилсан нам зун Д.Батлутыг, саяхан С.Амарсайханыг огцруулах шаардлага тавьж байсан. Би шат шатанд хариуцлага тооцоод л явж байна. Цаашид ч тооцно.

Олоод ирсэн нь буруутаж орлого олдог нь хариуцлагагүй хандаж болохгүй. Дэлхийн байдлыг бид засаж чадахгүй ч дотооддоо шийдэж болох асуудлаа шийдэцгээ. Засгийн газар бензин зардаггүй. Олоод ирсэн шатахууныг импортлогч та бүхэн зарж ашгийг нь хүртдэг. Яагаад ард иргэдэд төвөг учруулахгүй түгээж болохгүй байгаа юм бэ" гэжээ.

Г.Дамдинням: Шатахууны ШОК ойрын хэд хоногоос намжина. 10-р сард яахыг мэдэхгүй
Г.Дамдинням: Шатахууны ШОК ойрын хэд хоногоос намжина. 10-р сард яахыг мэдэхгүй
 
Ерөнхий сайд Н.Учрал АН-ын шаардлагыг хүлээн авч, БХ-ын сайд Д.Батлутад хариуцлага тооцохоо мэдэгдэв үү
Ерөнхий сайд Н.Учрал АН-ын шаардлагыг хүлээн авч, БХ-ын сайд Д.Батлутад хариуцлага тооцохоо мэдэгдэв үү
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!