
“Дүнжингаравын газны дэлбэрэлт” гэх тодотголтой ослын жолооч Ч.Ренчиндоржид холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан үргэлжилж байна. Өмгөөлөгч болон прокурорын талаас өгсөн тайлбарыг бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл шүүгчийн зүгээс "Ч.Ренчиндоржид холбогдох хэрэг дээр "Хүний амь нас хохироосон, хүнд гэмтэл учруулсан" гэх хэргээр яллах дүгнэлт прокуророос үйлдсэн. Бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан хэрэг тусдаа яригдана. 207-р байрны оршин суугчдыг хохирогчоор татагдахгүй. Прокурорын дүгнэлтээр та нар энэ хэрэгт ямар ч хамааралгүй болчхоод байна, ойлгож байна уу" гэх байр суурийг илэрхийлээд байна. Шүүх хуралдаан өмгөөлөгч, прокурорын саналыг хэлэлцэхээр түр завсарлалаа.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!