Ерөнхий сайд Н.Учрал энэ сарын 27-30-нд Японы Ерөнхий сайд Такаичи Санаэгийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж буй. Албан бус мэдээллээр, тус айлчлалд 120-280 хүн буюу маш өргөн бүрэлдэхүүн явсан гэдгийг олон нийтийг шүүмжилж байгаа юм.
Эх сурвалжийн мэдээллээр, айлчлалын багт нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн МАН-ын хорооны дарга нар явсан аж. Албан ёсны айлчлалаас гадна намынхаа хурлыг ч тэнд хийнэ гэх мэдээлэл байна.
Төсвийн орлого тасарч, аргагүйд төсвийн тодотгол хийхээр болсон ч УИХ дээр гацаанд ороод буй энэ үед маш өргөн бүрэлдэхүүнтэй томилолтын баг авч явсан нь ийнхүү нийгэм, улс төрийн хүрээнд шүүмжлэл дагуулаад байгаа юм.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!