С.Баярцогт: МАН-ын дотоод зөрчил хүндэрч, Н.Учралын ЗГ огцорвол дараагийн ЗГ бүрдэх боломжгүй болно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 21 секунд

АН-ын ЕНБД С.Баярцогтоос цаг үеийн асуудлаар тодруулга мэдээлэл авлаа. Тэрбээр "МАН-ын хоёр Засгийн газар АН-аас биш өөрсдийнх нь дотоод хагарлаас болж огцорсон. Одоо гурав дахь нь ч ингэж огцорч магадгүй байна. Маргааш АН-ын УТЗ хуралдана. Ерөнхий сайд шийдвэртэй алхам хийхгүй бол ЗГ-ыг огцруулах асуудлаа тавина. Гурав дахь ЗГ огцорвол яваандаа ээлжит бус сонгууль болох нөхцөл бүрдэж, үндэсний аюулгүй байдал сулрах эрсдэлтэй. Ардын намынхан л хоорондоо "Энэ ч идсэн. Тэр ч идсэн" гээд яриад явж байна.

МАН-ын дотоод зөрчил хүндэрч, Н.Учралын ЗГ огцорвол дараагийн ЗГ бүрдэх боломжгүй болно. Олонх бүрдэхгүй байвал дараагийн ЗГ байгуулах эрх АН-д шилжинэ. Учир нь МАН 30,38 гээд хуваагдчихсан байгаа энэ нөхцөлд АН олонх болж таарна. АН муу хэлүүлдэг ч улс орондоо хөгжил авчирсан реформуудыг хийсэн гэдгийг бахархалтайгаар хэлнэ.

АН 2028 оны сонгуулийн өмнө өөрийн гэсэн байртай, ялсан нам байх болно" гэлээ.

Т.Ариунзаяа Азийн аваргын Алтан медалийн төлөө барилдахаар боллоо
Т.Ариунзаяа Азийн аваргын Алтан медалийн төлөө барилдахаар боллоо
 
ХЗБХ: Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг томилохыг дэмжлээ
ХЗБХ: Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг томилохыг дэмжлээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!