ХУУЛЬ: Б.Эрдэнэсүхийн шүүхийн шийдвэр албажсанаас хойш 60 хоногийн дотор нөхөн сонгуулийн товыг зарлана

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 24 секунд

Гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдоод байсан НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд өнөөдөр шүүхээс 4.6 жилийн хорих ял оноосон билээ. Ингэснээр түүний хувьд НИТХ-ын төлөөлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болж байгаа юм.

Тэгвэл түүний оронд ажиллах төлөөлөгчийг сонгох нөхөн сонгууль хэзээ явагдах нь асуулт болоод байгаа. Дээрх асуудлыг холбогдох хуульд ингэж зохицуулж өгчээ.

Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 41.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх дараах үндэслэлээр хугацаанаас өмнө дуусгавар болно”, 41.1.3-т “Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан” гэж заасны дагуу Төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болсон бол нөхөн сонгууль явуулна.

Нөхөн сонгуулийг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 9.8-д заасан “Орон нутгийн Хурлын нөхөн сонгуулийг тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн нөхцөл байдал үүссэнээс хойш 60 хоногт багтаан товлон зарлана” гэж заасны дагуу товлон зарлах аж. Товлон зарлахдаа мөн хуулийн 9.9-т заасан “Орон нутгийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг жил бүрийн зургаадугаар сарын гурав дахь долоо хоногийн ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулна” гэж заасны дагуу зарлан явуулах юм байна.

НӨХӨН СОНГУУЛЬ ЯВУУЛАХГҮЙ ҮНДЭСЛЭЛ: Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 76.2-д “Орон гарсан Төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахад нэг жил хүрэхгүй хугацаа үлдсэн бол орон гарсан суудлыг нөхөхгүй” гэж заажээ.

Харин Б.Эрдэнэсүхийн тохиолдолд бүрэн эрхийн хугацаа дуусахад хоёр жил үлдсэн тул нөхөн сонгууль явуулах нөхцөл бүрдэж байгаа юм. Б.Эрдэнэсүх 2024 оны НИТХ-ын сонгуульд АН-аас Сүхбаатар дүүрэгт нэр дэвшин сонгогдсон байдаг.

Завхан аймгийн төрийн цэргийн байгууллагын эмэгтэй алба хаагчид уулзалт хийж байна
Завхан аймгийн төрийн цэргийн байгууллагын эмэгтэй алба хаагчид уулзалт хийж байна
 
“1072 хувьцаа“ нээлттэй өдөрлөг Дархан-Уул аймгийн Залуучуудын театрт болж байна
“1072 хувьцаа“ нээлттэй өдөрлөг Дархан-Уул аймгийн Залуучуудын театрт болж байна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!