
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны шуурхай штаб өнөөдөр Ерөнхий сайдын өрөөнд хуралдлаа. Тодруулбал, өнгөрөгч долоо хоногоос эхлэн шатахууны хомстолтой холбоотой асуудал дахин хөндөгдөж буй. Үүнтэй холбоотойгоор өчигдөр иргэд төв талбайг тойрч эсэргүүцлийн жагсаалыг хийсэн билээ. Улмаар өчигдөр орой цагдаагийн алба хаагчид жагсаалд оролцогчдыг албадан тараасан байдаг.
АҮЭБ-ын сайд Г.Дамдинням "10-р сард шатахууны нөхцөл байдал харьцангуй тайван байх хүлээлттэй байна. Орж ирэх хэмжээ багассан учраас нийлүүлэлтийн гаралтай ШОК үргэлжилж, ачилт багасах төдийд л хүндрэл үүсчхээд байгаа. Гэхдээ энэ нь зөвхөн монголд л тохиолдож байгаа асуудал биш. Намайг эсвэл ЗГ-ыг огцруулаад бензин, шатахууны асуудал хэвийн болчихно гэвэл одоо ч больчихмоор байна. Шөнө бензин өгөхгүй байгаа ШТС-уудад тогтмол шалгалт хийж, торгож байгаа.
Өмнө нь өдөрт нийслэлд 1000 тонн шатахуун хүрдэг байсан бол одоо 1700-1800 тонныг нийлүүлээд ч хүрэхгүй байна. ЗГ бензин, дизель түлш зардаггүй. Олж ирэхэд нь хувийн ААН-үүддээ тусалж байна. Өмнө нь өдөрт нийслэлд 1000 тонн шатахуун хүрдэг байсан бол одоо 1700-1800 тонныг нийлүүлээд ч хүрэхгүй байна. ШТС-ыг өдөрт нэг удаа цэнэглээд хүрэлцдэг байсан бол одоо 2-3 удаа цэнэглэж байна. Шатахууны ШОК ойрын хэд хоногоос намжина. 10-р сард яахыг мэдэхгүй" гэлээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!