
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны шуурхай штаб яг одоо төрийн ордонд буюу Ерөнхий сайдын өрөөнд хуралдах гэж байна. Тодруулбал, өнгөрөгч долоо хоногоос эхлэн шатахууны хомстолтой холбоотой асуудал дахин хөндөгдөж буй. Үүнтэй холбоотойгоор өчигдөр иргэд төв талбайг тойрч эсэргүүцлийн жагсаалыг хийсэн билээ. Улмаар өчигдөр орой цагдаагийн алба хаагчид жагсаалд оролцогчдыг албадан тараасан байдаг.
Хурлын дараа албаныхан олон нийтэд хандан мэдээлэл өгөх аж.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!