
Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 99 иргэнийг түр саатуулжээ
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн хоногийн хугацаанд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 99 иргэнийг түр саатуулсан талаар мэдээллээ.
Архи, согтууруулах ундааны хэрэглээтэй холбоотойгоор иргэд хэрүүл маргаан үүсгэх, бусдыг өдөөн хатгах, олон нийтийн газар зохисгүй авирлах зэрэг зөрчил гаргах тохиолдол бүртгэгддэг байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр Монгол Улсад архинаас хамааралтай 140 мянга гаруй хүн байгаа талаар өмнө нь мэдээлж байсан.
Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар хэрүүл маргаан үүсгэх, бусдыг өдөөн хатгах, олон нийтийг үл хүндэтгэх зэргээр бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хүнийг 100-200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зохицуулалттай.
Харин байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан тохиолдолд долоогоос 30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж болно. Мөн Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлд шөнийн цагаар оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол сануулах, эсхүл 50-100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хариуцлага хүлээлгэхээр заасан байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!