
"Miss Mongolia" холбоо 22 жилийн түүхэн замналаа бүтээж, эх орныхоо гоо үзэсгэлэн, өв соёл, үндэсний үнэт зүйлсийг дэлхийд сурталчлан таниулж ирсэн миссүүдээ хүндэтгэн, төрийн ордонд хүндэт цол, тэмдгийг гардууллаа. "Алтан-Эрдэнэ" хүндэт цол, тэмдэг нь зөвхөн гоо үзэсгэлэн, амжилтыг үнэлсэн шагнал бус, тив, дэлхийн олон улсын тэмцээнүүдэд Монгол Улсынхаа нэрийг мандуулж, төрийн далбаагаа өндөрт өргөсний гавьяа зүтгэлийн хүндэтгэл хэмээн албаныхан мэдээллээ. Алтан-Эрдэнэ цол тэмдгийг:
А.Уянга (Miss World University 2012)
Н.Мишээлт (Miss Asia Pacific International Mongolia 2018)
Ж.Гүнжидмаа (Miss International Mongolia 2019)
Б.Хүслэн (Miss Heritage Mongolia 2022)
Д.Бямбасүрэн (Miss Heritage Winner 2025)
Д.Болормаа (King Queen Pacific Winner 2025)
Ц.Дэлгэрмаа (International Awards super model 2026)
Ш.Хүслэн (Miss International Mongolia 2026)
Т.Уранзүү (Mrs Heritage Mongolia 2026)
Э.Хүслэн (Qeuun of the Asia Mongolia 2026) нар хүртжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!