ШҮҮХ: С.Молор-Эрдэнийг суллан хилийн хориг тавьж, хэргийн оролцогчидтой уулзаж, холбоо тогтоохыг хориглолоо

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 52 секунд

Философич С.Молор-Эрдэнийг энэ сарын 2-ны өдөр 30 хоногийн хугацаатай цагдан хорих шүүхийн шийдвэр гарсан тухай бид өмнө нь мэдээлж байсан.

Харин шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч яллагдагчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг Ерөнхий шүүгч хянаад хэрэгт авагдсан баримт, яллагдагчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, прокурорын саналыг үндэслэн яллагдагчид Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг, тус хэргийн нэр бүхий оролцогч, бусад оролцогчидтой уулзах, харилцах, харилцаа холбоо тогтоохыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

АҮЭБЯ: Шатахуунаа хэмнэлттэй, зүй зохистой ашиглахыг зөвлөж байна
АҮЭБЯ: Шатахуунаа хэмнэлттэй, зүй зохистой ашиглахыг зөвлөж байна
 
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!