“Херо” Б.Баатарыг өнөөдөр ТЕГ-аас баривчилж, цагдан хорих эсэхийг хэлэлцэх шүүх хурал болж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 16 секунд

“Херо” Б.Баатарыг өнөөдөр ТЕГ-аас баривчилжээ. Тодруулбал, "Херо энтертайнмент"-ийн найруулагч Б.Баатарыг “Үндэсний эв нэгдлийг бусниулах“ үндэслэлээр өнгөрөгч гуравдугаар сараас хойш тагнуулыг байгууллагаас шалгаж буй. Түүнчлэн эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах, мөнгө угаах" гэмт хэргүүдэд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаад буй билээ.

Ингэхдээ шүүхээс хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурор, өмгөөлөгчийн гаргасан санал зэрэгтэй танилцаад яллагдагчид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор прокурорын саналыг хүлээн авч, яллагдагч Б.Баатарт өнгөрсөн есдүгээр сарын 25-наас Монгол Улсын хилээр гарахыг нь хориглоод байсан.

Тэгвэл өнөөдөр ТЕГ-аас баривчилж, цагдан хорих саналаа шүүхэд хүргүүлсэн байна. Шүүх хүсэлтийг яг одоо хэлэлцэж байна.

П.Мөрөн элсэн манхантай 3-р үе шатыг 3-р байраар дуусгаж, 453 км-ийн 4-р үе шатанд өрсөлдөнө
П.Мөрөн элсэн манхантай 3-р үе шатыг 3-р байраар дуусгаж, 453 км-ийн 4-р үе шатанд өрсөлдөнө
 
Н.Учрал: Олоод ирсэн шатахууныг импортлогч та бүхэн яагаад ард иргэдэд төвөг учруулахгүй түгээж болохгүй байгаа юм бэ
Н.Учрал: Олоод ирсэн шатахууныг импортлогч та бүхэн яагаад ард иргэдэд төвөг учруулахгүй түгээж болохгүй байгаа юм бэ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!