Х.Нямбаатар: Сүүлийн 30 жилийн улс төрийг Ж.Оджаргал, Д.Баясгалан, Д.Эрдэнэбилэг нар найруулсныг Л.Оюун-Эрдэнэ бид хоёр өөрчилсөн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 42 секунд

Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр яллагдагчаар татагдаад буй Хотын дарга асан Х.Нямбаатар үүр шөнийн заагаар бичсэн пост нь олны анхааралд багагүй хүрэв.

Тэрбээр УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн "УИХ-ыг тараах санаачилга гаргана" гэх мэдэгдлийг постын эхэндээ онцолжээ. Ингэхдээ "Хассуурийн Ганхуягийг бараг би хөтөлж улс төрд оруулсан хүний нэг. MCS-ийн Ухаа худагийн оператораар ажилладаг хүн шүү дээ. Сүүлийн 30 жилийн улс төрийг MCS-ийн Ж.Оджаргал, "Голомт"-ын Д.Баясгалан, Худалдаа хөгжлийн банкны Д.Эрдэнэбилэг гурав л найруулсан. Гэвч найруулгыг Л.Оюун-Эрдэнэ бид хоёр өөрчилсөн. Энэнд худалдагсан мань күк үхтлээ хилэгнэжээ. Эзнээ хамгаалах нь Хассуурийн Ганхуягийн дюти.

Оюукийн засгийг унагаасан шагналдаа MCS Зандан брогийн засгаас АМНАТ-ийн 300 тэрбум чөлөөлүүлсэн. (нээлттэй мэдээллийн санд байгаа).

Н.Учралаар намайг хусуулсаны шагнал Оюу толгойн эрчим хүчний тендер. Сангийн сайд асан Б.Жавхлан MCS-тэй хамт Гашуунсухайтын чингэлэг тээврийн терминал эзэмшдэг. Би муу ч сайн ч ХЗДХ-ийн сайд байсан шүү дээ.

Би яагаад MCS гээд байгаа вэ. Баянхонгорт асар том алтны уурхай эхлүүлж байгаа. Тэр уурхайг анхаарлын төвд аваачихгүй гэж бүтэн ажиллаж байгаа. Аан тийм. MCS сая Оюу толгойн сэргээгдэх эрчим хүчний тендерээр шагнагджээ. Баяр хүргэе" гэжээ.

Увс аймагт айлын хотонд нэвтэрсэн баавгайг устгажээ
Увс аймагт айлын хотонд нэвтэрсэн баавгайг устгажээ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!