ТАНИЛЦ: Хэрэгт холбогдсон болон яллагдагчаар татагдаж, шүүхээс ял авсан НИТХ-ын төлөөлөгчид

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 40 секунд

Нийслэлийн төсөв хэлэлцэхээс бусад үед олны анхаарлаас хол байдаг хэсэг бол НИТХ буюу Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал. Нийт 45 суудалтайгаас 40-ийг нь МАН, тавыг нь АН-аас авсан. Тэгвэл бүрэн эрхийн хугацаа нь талдаа орж буй НИТХ-ын төлөөлөгчдөөс таван хүн өнөөдрийн байдлаар хэрэгт холбогдон шалгагдаж, нэг нь шүүхээс хорих ял сонсоод буй.

-Х.Нямбаатар "Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан" үндэслэлээр яллагдагчаар татагдсан-

Туулын хурдны зам болон Тойрог нэг, хоёрдугаар сарын зам төслийн худалдан авах ажиллагаа, санхүүжилттэй холбоотой асуудлаар Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайг яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлээд буй. Тодруулбал, эхнэрийнхээ компанийн дансаар 6.6 тэрбум төгрөг шилжүүлэн мөнгө угаасан хэрэгтэй холбогдсон. Тэгвэл үүнээс гадна нийслэлд хэрэгжиж байсан томоохон төслүүдтэй холбоотойгоор Хотын дарга асан Х.Нямбаатарыг яллагдагчаар татан АТГ-аас хэрэг нээн шалгаж эхэлсэн юм.

-Т.Даваадалайн хэргийг шалгаж дуусан шүүхэд шилжүүлжээ-

Туулын хурдны зам болон Тойрог нэг, хоёрдугаар зам төслийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалайг эхнэрийнхээ компанийн дансаар дамжуулан 6.6 тэрбум төгрөг угаасан гэх хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгаж эхэлсэн. Улмаар түүнийг цагдан хорьж байсан ч сарын өмнө суллаж, хилийн хориг тавиад байсан. Тэгвэл прокурорын байгууллагаас хэргийг шалгаж дуусаад шүүхэд шилжүүлсэн байна.

Сануулахад, цагдаагийн байгууллагаас өнгөрсөн дөрөвдүгээр сард өгсөн мэдээллээр, Т.Даваадалай нь нийт 6.6 тэрбум төгрөгийг ААН-үүдийн дансанд шилжүүлэн авч мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэдэг. Эдгээрийг задалбал,

-Туулын хурдны зам, 1-р тойрог зам төсөлд шалгарсан ААН-үүдээс эхнэрийнхээ болон түүний үеэл дүүгийн үүсгэн байгуулсан компанид 5.6 тэрбум төгрөг,

-Мөн эхнэрийнхээ найзын үүсгэн байгуулсан 2 ААН-д 709 сая төгрөг,

-Эхнэрийнхээ 50 хувийг эзэмшдэг компаниар 47.9 сая төгрөгийг шилжүүлэн авч, ажил гүйцэтгэсэн мэтээр мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлж байв.

-Б.Эрдэнэсүх гэр бүлийн хүчирхийллийн хэргээр 4.6 жилийн хорих ял сонсов-

Шүүхээс түүнийг эхнэрээ байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, биед нь санаатай гэмтэл учруулсан, хүүхдийн эсрэг үйлдсэн, эхнэрээ мөрдөж мөшгөсөн зэрэг хэрэгт гэм буруутайд тооцож, 4.6 жилийн хорих ял оноосон. Түүнчлэн эхнэр хүүхдийнх нь сэтгэл санааны хохиролд 43.5 сая төгрөг гаргуулж, нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.

-Л.Хосбаярыг "Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах" үндэслэлээр шалгаж эхлэв-

Х.Нямбаатарын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байсан Л.Хосбаярын гэр, ажлын байранд нь АТГ-аас нэгжлэг хийж, улмаар түүнийг шалгаж эхэлсэн. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 22.1 буюу "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах" зүйл ангиар шалгаж эхэлсэн талаар АТГ-аас мэдээлж байв.

Тус заалтад "Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэжээ.

Дашрамд, Л.Хосбаяр одоо НИТХ-ын төлөөлөгчөөс гадна Нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагчийн ажлыг хамт гүйцэтгэж буй.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2026 оны дөрөвдүгээр сарын 23-нд “Сэлбэ хорин минутын хот” төслийн хүрээнд зарласан “Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол /71 айлын 9 давхар барилга, 6 блок 71 айлын 12 давхар, 8 блок/ Багц 4.2 төсөл арга хэмжээ”-г сонгон шалгаруулахдаа хууль зөрчсөн байж болзошгүй гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авч, хянан үзээд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн.

-Б.Сэргэлэнбаатарт хилийн хориг тавин шалгаж байна-

Дээрх тендер шалгаруулалтад сонгон шалгарсан “Професионалстрой” ХХК-ийн 30 хувийн хувьцаа эзэмшигч, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар, тус компанийн 70 хувийн хувьцаа эзэмшигч Ш.Мөнхсайхан нарыг прокурорын зөвшөөрлөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр 2026 оны дөрөвдүгээр сарын 25-нд 48 цагийн хугацаагаар баривчилж мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. Гэвч удалгүй Б.Сэргэлэнбаатарыг суллаж, хилийн хоригтойгоор гадуур шалгаж эхэлсэн юм.

Найруулагч Б.Баатарын хилийн хоригийг цуцлах эсэх гомдлыг пүрэв гарагт хэлэлцэнэ
Найруулагч Б.Баатарын хилийн хоригийг цуцлах эсэх гомдлыг пүрэв гарагт хэлэлцэнэ
 
МУГТ Б.Сэр-Од, Г.Бат-Эрдэнэ нар 5000 метрийн зайд өрсөлдлөө
МУГТ Б.Сэр-Од, Г.Бат-Эрдэнэ нар 5000 метрийн зайд өрсөлдлөө
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!