
"Айчи Нагояа-2026” Ази тивийн XX наадмын жюү жицүгийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд өрсөлдөж буй ДАШТ-ий хошой хүрэл медальт, ОУХМ Г.Монголжин, ОУХМ А.Цагаанбилэг нар хүрэл медалийн төлөө хүч үзэхээр боллоо. Г.Монголжин хагас шигшээд БНСУ-ын тамирчин Им Ён Жүд 6:0-ээр ялагдсан бол А.Цагаанбилэг АНЭУ-ын Асма Аль Хосанид мөн ялагдлаa.

Хүрэл медалийн төлөө Г.Монголжин- Тайландын Нучанат Сингчалатай, А.Цагаанбилэг- Филиппин Женна Кайлатай тус тус өрсөлдөнө.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!