Мансууруулах бодис нөөцөлж, худалдаалсан этгээдүүдэд 2 жил 6 сарын хорих ял оноолоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 18 секунд

Энэ оны байдлаар Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 278 хүнд холбогдох 190 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Тодруулбал,

Ц.Б, Ц.Б нар нь бүлэглэн 2025 оны 9-р сард дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, "өвс" гэх хэрэглээний нэршилтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодис буюу ургамлыг бусдад худалдаалах зорилгоор түүж бэлтгэсэн, улмаар 2026 оны 2-р сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 1кг, 41 грамм жинтэй ургамлыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ... тоот байшинд хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүхээс Ц.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, Ц.Б-г нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан;

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нь хүний төв мэдрэлийн системд нөлөөлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадваргүй болгож, "мансуурах" хэмээх сэтгэцийн өвчин үүсгэдэг.

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж буй этгээдүүд нь гэмт хэрэгтээ ойр дотнын хүмүүсээ татан оролцуулж, бусдыг дахин хэрэглэх зуршлыг бий болгож, худалдаалж буй хүмүүст санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлж, хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд доройтуулдаг нийгмийн хор аюул, уршиг ихтэй учраас Эрүүгийн хуулиар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгсөн үйлдлийг гэмт хэрэгт тооцдог.

ХЗБХ: Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг томилохыг дэмжлээ
ХЗБХ: Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг томилохыг дэмжлээ
 
АҮЭБЯ: Батлагдсан хуваарийн дагуу татан авалтаа амжилттай зохион байгуулж чадвал энэ сард АИ-92 хэвийн байх боломжтой 
АҮЭБЯ: Батлагдсан хуваарийн дагуу татан авалтаа амжилттай зохион байгуулж чадвал энэ сард АИ-92 хэвийн байх боломжтой 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!