Т.Ариунзаяа Айчи-Нагоя 2026 Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж буй Монголын тамирчин Т.Ариунзаяа шигшээ барилдаанд ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр алтан медалийн төлөөх барилдаанд БНСУ-ын бөх, Парисын 2024 олимпын наадмын мөнгөн медальт, 2024 оны дэлхийн аварга Ху Мимитэй барилдсан байна. Хоёр бөхийн барилдаан ширүүн өрнөсөн бөгөөд Т.Ариунзаяа юүко үнэлгээгээр ялагдсанаар Азийн наадмын мөнгөн медалийн эзэн боллоо. Т.Ариунзаяа өмнө нь хагас шигшээд БНАСАУ-ын Ким Хён Аг нэмэлт цагт юүко үнэлгээгээр ялж, алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм. Тэрбээр 18 настай бөгөөд 2026 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн амжилттай.

П.Сайнзориг: Манай улсад олон сонгууль хэрэггүй нь харагдаж байна
П.Сайнзориг: Манай улсад олон сонгууль хэрэггүй нь харагдаж байна
 
У.Анужин “Айчи-Нагояа-2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
У.Анужин “Айчи-Нагояа-2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!