С.Зориг агсны амиа алдсан хэрэгт хэлмэгдсэн гэх иргэн Т.Чимгээд Х.Нямбаатар Хотын даргаар ажиллаж байхдаа буюу 2025 оны нэгдүгээр сарын 10-нд орон сууц олгох захирамж гаргажээ.
Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд байрлах "Баянхошуу" 20 айлын орон сууцнаас 39.4 кв.метр талбайтай 2 өрөө орон сууцыг олгохоор захирамжид тусгасан байна. Орон сууцны үнэ болох 128 сая 709 мянга 398 төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахаар болжээ.

Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!