
Увс аймгийн нутаг дэвсгэрт олон тооны баавгай орж ирж, иргэдийн аюулгүй амьдрах орчинд аюул учруулж байгаатай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулсан. Үүнтэй холбогдуулан энэ сарын 21-ний өдөр ажлын хэсгийн зүгээс Байгаль орчны яамнаас чиглэл авах, шаардлагатай тохиолдолд агнах зөвшөөрөл олгуулах хүсэлт бүхий албан бичгийг хүргүүлсэн байна.
Засгийн газрын 2026 оны 9-р сарын 23-ны өдрийн хуралдаанаар иргэдэд аюул заналхийлсэн тохиолдолд цагдаагийн байгууллагын хяналт дор 1-3 тооны баавгайг устгах зөвшөөрөл олгосон байна.
Үүний дагуу Малчин суманд айлын хотонд нэвтэрч, иргэдийн эд хөрөнгө, амь насанд бодит аюул заналхийлсэн баавгайг устгасан гэдгийг Увс аймгийн ИТХ-аас мэдээллээ. Хүний амь нас, аюулгүй байдал нэн тэргүүнд тавигдах ёстой учир баавгайг устгасан хэмээн албаныхан мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!