Туулын хурдны зам болон Тойрог нэг, хоёрдугаар зам төслийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалайг эхнэрийнхээ компанийн дансаар дамжуулан 6.6 тэрбум төгрөг угаасан гэх хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгаж эхэлсэн. Улмаар түүнийг цагдан хорьж байсан ч сарын өмнө суллаж, хилийн хориг тавиад байсан.
Тэгвэл АТГ-аас өгсөн мэдээллээр, Хотын дарга асан Х.Нямбаатарыг яллагдагчаар татаж, хэрэг нээн шалгаж эхэлжээ. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 22.1 дэх заалт буюу "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа раз урвуулан ашиглах" үндэслэлээр яллагдагчаар татсан байна.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!