Л.Мөнхбаясгалан: Ард түмнээ шатахуунд хонон өнжин дугаарлуулж, үнэтэйг нь шахсаныхаа төлөө Г.Дамдинням байтугай, ЗГ бүрэн бүрэлдэхүүнээрээ зайлах хэрэгтэй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 49 секунд

Хэсэг хугацаанд намжаад байсан шатахууны тасалдал дахин эхлээд буй. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Ингэж ард түмнээ шатахуунд хонон өнжин дугаарлуулж, үнэтэйг нь шахаж өдий удсаныхаа төлөө Г.Дамдинням байтугай, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ зайлах хэрэгтэй.

Биднийг эхлээд шатахууны хомсдолд дасгасан. Одоо ямар ч үнээр хамаагүй шатахуун олдож л байвал боллоо гэсэн сэтгэхүйд дасгаж байна. Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт пуужиндаж иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрлээ. Маргааш "Засгийн газрыг огцруулах бичгээ өргөн барь" гэж намынхаа даргад шаардлага хүргүүлье" гэжээ.

МАРГААШ: Улаанбаатарт 6 хэм дулаан, хур тунадас орохгүй
МАРГААШ: Улаанбаатарт 6 хэм дулаан, хур тунадас орохгүй
 
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!