Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Барс захын уулзвараас Вокзал хүртэлх авто замын хойд эгнээг хаалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 59 секунд

Сүхбаатар дүүргийн 1, 3-р хороо, Нарны зам, Барс захын уулзвараас Улаанбаатар өртөө /Вокзал/ хүртэлх чиглэлийн авто замын хойд хэсгийн эгнээг хааж засвар, шинэчлэлтийн ажил хийгдэж байна. Тус чиглэлийн авто замыг өглөө 06:00 цагаас маргааш өглөө 06:00 цаг хүртэл хязгаарлах аж. Тиймээс баруунаас зүүн чиглэлийн урд хэсгийн эгнээгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сөрүүлэн зохицуулах юм байна. Мөн маргааш "Өгөөмөр" захын уулзвараас Чулуун овооны тойрог хүртэлх авто замын урд эгнээг 10 дугаар сарын 7-ны өдрийн 23:00 цагаас 10 дугаар сарын 9-ний өдрийн 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчлэхээр төлөвлөжээ. Ингэхдээ зүүнээс баруун чиглэлийн хойд хэсгийн эгнээгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сөрүүлэн зохицуулна.

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: Иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрх зөрчигддөг тул хуулиудын алдаатай байдлыг залруулах шаардлагатай
ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: Иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрх зөрчигддөг тул хуулиудын алдаатай байдлыг залруулах шаардлагатай
 
ОБЕГ: Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд хогийн цэгээс гарсан галыг унтраахаар ажиллаж байна
ОБЕГ: Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд хогийн цэгээс гарсан галыг унтраахаар ажиллаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.