С.Бямбацогт: Улиастай-Алтай, Арц суур-Түдэвтэй чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажил эхэллээ. Энэ зун Ховд-Улаангомын авто замын ажил эхэлнэ

Огноо
Унших
1 минут 26 секунд

Улиастай-Алтай, Арц суур-Түдэвтэй чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажил эхэлжээ. Энэ талаар Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, "Өнөөдөр Улиастай-Алтай, Арц суур-Түдэвтэй чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажил эхэлж байна. Ингэснээр урд хойд хөрш, Ази Европыг холбосон авто замын 3 дахь коридор бий болно. Эхний ээлжид Завханы Цагаанхайрхан, Цагаанчулуут, Говь-Алтайн Тайшир, Завханы Түдэвтэй, Баянхайрхан, Тэс, Баянтэс, Асгат сумд хатуу хучилттай авто замд холбогдоно. Мөн энэ зун Ховд-Улаангомын авто замын ажил эхэлнэ.

Ховд-Улиастай, Алтай-Бургастайн авто замын ТЭЗҮ хийгдэнэ. Түүнчлэн энэ онд Говь-Алтай аймгийн Дэлгэр сум хатуу хучилттай авто замтай болно.

Өнөөдөр баруун бүсийн 26 сум хатуу хучилттай авто замтай байгаа бол ойрын жилүүдэд 52 болж нэмэгдэнэ. Цаашдаа Завхан аймаг Баянхонгор Хөвсгөл аймагтай хатуу хучилттай авто замаар холбогдож авто замын 4 дэх коридортой болно.

Дээрх ажилд шаардагдах 400 сая ам долларын хөрөнгө оруулалтыг олон улсын хөнгөлөлттэй зээл болон улсын төсвөөр шийдвэрлэхэд баруун бүсээс сонгогдсон гишүүдтэйгээ хамтран зүтгэнэ дээ" гэжээ.

Иргэн Б нь татвар төлөхөөс зайлсхийхийн тулд 1.3 тэрбумаар бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлжээ
Иргэн Б нь татвар төлөхөөс зайлсхийхийн тулд 1.3 тэрбумаар бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлжээ
 
Улаанбаатар хот-2040 хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын алба хаагчдад танилцуулна
Улаанбаатар хот-2040 хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын алба хаагчдад танилцуулна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!