Жил бүрийн ес болон аравдугаар сард галлагааны улирал эхэлдэг. Үүнтэй зэрэгцэн угаарын хийн хордлогод өртөх иргэдийн тоо эрс нэмэгддэг байна. Тэгвэл,
Угаарын хий гэдэг нь нүүрс болон бусад органик бодисын дутуу шаталтын дүнд үүсдэг өнгө, үнэр, амтгүй, хортой шатамхай хий юм.
Угаарын хийг их хэмжээгээр амьсгалах үед хорт хий цусны эргэлтэд орж хүчилтөрөгчийн зөөвөрлөлтийг алдагдуулдаг тул эд, эрхтэнд ноцтой гэмтэл учруулж цаашлаад үхэлд хүргэх аюултай байдаг. Иймд иргэд та бүхэн учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэн дараах зөвлөмжтэй танилцаарай.
- Зуух, яндангийн бүрэн бүтэн байдлыг хянах, засах
- Янданг тогтмол хөөлөх
- Яндан, зуухны сойлтыг хаахгүй байх
- Бүрэн шаталттай сайжруулсан зуух хэрэглэх
- Зуух, пийшингийн амыг онгорхой орхихгүй байх
- Түлш бүрэн ноцож дуусаагүй үед яндангаа авч өрхөө бүтээхгүй байх
- Зуухны үнс дүүрсэн эсэхийг тогтмол шалгах
- Хийн халаагч, зуухны аюулгүй байдлыг хангах
- Битүү орчинд механик хөдөлгүүр ажиллуулахгүй байх
- Бага насны хүүхдээр галлагаа хийлгэхгүй, хараа хяналтгүй орхихгүй байх
- Мөн угаарын хий нь нүдэнд харагдахгүй, үнэргүй, хүчилтөрөгчөөс хөнгөн хий тул өрх бүр угаарын хий мэдрэгч төхөөрөмж гэртээ суурилуулан дохиоллын дагуу зөв арга хэмжээ авснаар угаартах эрсдэлээс сэргийлэх боломжтой.
Мөн түүнчлэн угаарын хийн хордлогын хөнгөн үед толгой өвдөх, бөөлжих, ханиалгах, ядарч, сульдах, ухаан балартах зэрэг шинж тэмдгүүд илрэх бөгөөд хүнд хэлбэрийн хордлогын үед таталт өгөх, өтгөн, шингэн мэдээгүй гарах зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Хэрэв угаарын хийд хордвол,
- Уугаартай орчноос цэвэр агаарт гаргах,
- Халуун, бүлээн шингэн зүйл уух,
- Угаартсан хүнтэй харилцан ярьж, унтуулахгүй байх,
- Ам, хамар, залгиурыг цэвэрлэх,
- Шаардлагатай үед хиймэл амьсгал, цээж шахалт хийх,
- Мөн яаралтай мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.
Б.Энхжин