Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗӨВЛӨМЖ: Угаарын хийн мэдрэгч ажиллахгүй тохиолдолд яах вэ?

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 26 секунд

Галлагааны улирал эхэлсэн энэ өдрүүдэд айл өрх, иргэдийг угаарын хий мэдрэгчээ шалгахыг цагдаа болон онцгой байдлын газраас сэрэмжлүүлсээр байна. Хэрэв угаарын хий мэдрэгч төхөөрөмж нь эвдэрсэн, гээсэн, зай хураагуур нь дууссан бол болзошгүй эрсдлээс сэргийлж, худалдааны төвөөс худалдан авах, зай хураагуурыг нь солиулахыг зөвлөлөө.

Угаарын хий мэдрэгчийн тухайд,

  • Улаан гэрэл асвал угаарын хийн аюултай түвшинд илэрсэн тохиолдолд анивчиж дохиолол дуугарна. Энэхүү дохиолол нь танай гэр, байшинд угаарын хийн хуримтлагдаж, угаартах эрсдэл үүсэж байгааг илтгэнэ.
  • Ногоон гэрэл: 30 секунд тутамд анивчвал уг төхөөрөмж зөв ажиллаж байгааг илтгэнэ.
  • Шар гэрэл: Мэдрэгч гэмтэлтэй үед шар өнгийн гэрэл анивчиж дохиолол дуугарна.

Угаарын хий нь өнгөгүй, үнэргүй, амтгүй учир иргэд өөрсдийгөө угаартаж байгааг мэддэггүй аж. Өнгөрсөн амралтын хоёр хоногт л гэхэд 2-80 насны 25 иргэн угаартсан. Тэдний 12 нь хүүхэд байсныг холбогдох албаны хүмүүс мэдээлсэн билээ. Иймд иргэд зуухныхаа бүрэн бүтэн байдлыг шалгаж, яндангаа тогтмол хөөлж байхыг санууллаа.

ХУД-ийн ЭМТ-ийн даргаас чөлөөлөгдсөн А.Сувдаа “Энэрэл“ эмнэлгийн даргаар томилогджээ
ХУД-ийн ЭМТ-ийн даргаас чөлөөлөгдсөн А.Сувдаа “Энэрэл“ эмнэлгийн даргаар томилогджээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ