АУ-ны доктор Г.Ууганцэцэг: Угаартаж нас барсан иргэдийн ар гэрт 1 тэрбумын нөхөн олговор олгохыг шаардаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 55 секунд

2018 оноос хойш Шахмал түлшнээс болж угаартаж нас барсан хүмүүсийн ар гэрт нөхөн олговор шаардаж Засгийн газрыг шүүхэд өгч байгаа асуудлаар Хүний их эмч, АУ-ны доктор Г.Ууганцэцэг мэдээлэл хийлээ.

Тэрбээр:

-2018 оноос хойш 17.300 иргэн шахмал түлшинд угаартаж эрүүл мэндээрээ хохирсон. Тиймээс дараах шаардлагуудыг Засгийн газарт хүргүүлж байна.

  • Агаарын чанарын стандартыг батлуулах
  • Түүнчлэн угаарын хийн архаг хордлогыг эмчлэх үндэсний стандартуудыг олон улсын стандартад нийцүүлэн 2025 оны тавдугаар сарын 1-ний өдрийн дотор боловсруулж долоодугаар сарын 1-ний дотор батлах.
  • Угаарын хийн улмаас амь насаа алдсан иргэдийн ар гэрээс уучлалт гуйж нас барсан иргэний ар гэр тус бүрт 1 тэрбумын нөхөн олговор олгохыг шаардаж байна.

Гадны улс орнууд хүний амь насыг томьёогоор үнэлдэг юм байна. Жишээлбэл, АНУ гэхэд хүний амь насыг дунджаар 7-10 сая ам.доллараар үнэлдэг. Энэ үнэлгээг АНУ-ын тээврийн удирдлагын газраас нь гаргадаг. Тухайн жилийн мөнгөний ханш, инфляц нөхцөл байдал, ам бүл зэргийг нь судалж маш нарийн гаргадаг. Австралид гэхэд 4.5 сая ам.доллараар үнэлдэг. Гэтэл Монгол Улсын шүүхийн кейсид хамгийн ихдээ 100 сая төгрөгөөр үнэлж байсан туршлага байна. Автомашины ослоор хүн нас барахад машиныг нь өндрөөр үнэлээд хүний амь насыг багаар үнэлэх тохиолдол ч байна. Бид эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ шаардах эрхтэй.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Х.Баттулга гэж хүнтэй үзэл бодол таардаг, таардаггүй зүйл олон бий
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Х.Баттулга гэж хүнтэй үзэл бодол таардаг, таардаггүй зүйл олон бий
 
Хотын өнгө үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд хяналт хийж, зөрчил арилгах ажлыг эхлүүллээ
Хотын өнгө үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд хяналт хийж, зөрчил арилгах ажлыг эхлүүллээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!