Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хувь хүний данснаас их хэмжээний мөнгө гарган авч, мөрийтэй тоглуулдаг байж болзошгүй 6 иргэнийг баривчилсны дунд Хаан, Төрийн банкны ажилчид байжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 57 секунд

Хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулж, банкан дахь хувь хүний данснаас их хэмжээний мөнгө гарган авдаг байж болзошгүй этгээдүүдийг Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж эхэлсэн талаар мэдээлсэн. Тодруулбал, тус бүлэглэлд нэр бүхий банк, санхүүгийн байгууллага болон улсын бүртгэлийн газрын 6 ажилтан байсан талаар эх сурвалж мэдээлж байгаа юм.

Тэгвэл албаны эх сурвалжаас тодруулахад "Баривчлагдсан 6 албан хаагчдын дунд Хаан болон Төрийн банкны ажилчид саатуулагдан шалгагдаж байгаа" аж.

Тэд өөрсдийн давуу байдлаа ашиглан бусдын хувийн мэдээллийг олж авч, мөрийтэй тоглоом зохион байгуулдаг байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа юм байна.

Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.

Л.Оюун-Эрдэнийг Х.НЯМБААТАРААР, Ц.Элбэгдоржийн дүрийг Х.БАТТУЛГААР сольж “найруулсан“ ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬ...
Л.Оюун-Эрдэнийг Х.НЯМБААТАРААР, Ц.Элбэгдоржийн дүрийг Х.БАТТУЛГААР сольж “найруулсан“ ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬ...
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.