Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ Иранд цохилт өгснөөр Бээжинд боломж олгож болзошгүй

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 55 секунд
  • Хятад Ирантай ямар харилцаатай вэ?
  • Америк-Ираны харилцаа хурцадвал бусдад ямар давуу тал болох вэ?
  • Хятадын “зөөлөн” гадаад бодлого

Өнгөрсөн зургаадугаар сард Киргизийн нийслэлд Азийн бүс нутгийн аюулгүй байдал, улс төрийн холбооны нэгдэл болох Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын уулзалтад оролцохоор ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин, Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Ерөнхийлөгч Хассан Рухани нар цугласан. Тухайн үед Рухани, Ши Жиньпин, Путин хоёртой хэд хэдэн удаа хамтдаа зургаа даруулсан байдаг.

Энэ нь Иран улс дэлхийн тэргүүлэх хоёр гүрэнтэй нягт холбоотой гэдгийг харуулсан явдал болсон юм. Улмаар шинэ он гарахын өмнөхөн гурван улс стратегийн ач холбогдол бүхий Ормузын хоолойд цэргийн хамтарсан сургуулилт хийв.

Өнгөрсөн долоо хоногт Иракийн нийслэл Багдадад Ираны генерал Касем Сулейманигийн амийг хөнөөсөн тул Ираны удирдагчид Америкийн хүчийг сааруулах зорилгоор Орос, Хятадтай харилцаагаа илүү нягтруулж магадгүй юм.

Зарим олон улсын харилцаа судлаачид Хятад Улс Ойрхи Дорнодод дахин халуун цэг үүсэх вий хэмээн сэрэмжилж, энх тайван, тогтвортой байдалд чиглэсэн үйл ажиллагаанд оройлж магадгүй гэсэн таамагтай байна. Өнгөрсөн Бямба гарагт Ираны Ерөнхийлөгч, БНХАУ-ын ГХЯ-ны сайд Ван И АНУ-ын халдлагыг буруушаагаад “олон улсын эрх зүйн үндсэн хэм хэмжээг зөрчиж, бүс нутаг дахь хурцадмал байдлыг улам дэвэргэж байна" хэмээсэн юм.

Иран улс үүний дараа, “Хятад улс бүс нутгийн хурцадмал байдлыг намжаахад чухал үүрэг гүйцэтгэж чадна" хэмээн найдаж байгаагаа мэдэгдсэн юм.

Ойрхи Дорнодын зарим улс орон өнгөрсөн Баасан гарагт болсон халдлагыг хараад Ираны талд байгаа байх гэж CNN-ийн аналист Жеймс Гриффитс хэлэв. Сулейманиг хороосон нь Бээжинд томоохон боломж олгоод зогсохгүй бүс нутагт дайн гарахаас сэргийлж, Ойрхи Дорнод дахь АНУ-ын нөлөөг сааруулж болзошгүй юм.

Бээжингийн тус бүс нутагт санал болгох зүйл энгийн: АНУ-ыг бодвол Хятад улс ардчилал, хүний эрхийг хүндэтгэх, эсвэл ОУВС шиг санхүү, мөнгөний хатуу бодлого барих шаардлагыг тавьдаггүй. Зөвхөн “харилцан ашигтай хамтын ажиллагаа” л хүсч байдаг. Гагцхүү хөгжил, худалдаанд л анхаарлаа төвлөрүүлснээр дэлхийн улс орнуудын анхаарлыг сатааруулахаас гадна авторитар дэглэмтэй улс орнуудын дэглэмийн аюулгүй байдалд ч ашигтай түнш юм.

“Хүйтэн дайн” дууссанаас хойш АНУ нь зөвхөн Ойрхи Дорнодод төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт тэргүүлэх гүрэн байсаар ирсэн юм. Хятад Америкийн жанжлалтай тэмцэх тусам Ойрхи Дорнод энэ өрсөлдөөний нэг гол тавцан болох шинжтэй.

Трамп Сулейманиг устгаж, Ойрхи Дорнодыг тогтворгүй болгосноор АНУ-ын нөлөө суларч, тус бүс нутагт Бээжин нөлөөгөө нэмэгдүүлэх “дэмжлэг” болсон байж болзошгүй юм.

“Та мэдэх ёстой”

  1. АНУ Иранд тавьсан бүх хориг арга хэмжээгээ 2018 оны 11 дүгээр сард дахин сэргээсэн.
  2. Иран ШХАБ-д ажиглагч бөгөөд 2008 онд гишүүнээр элсэх өргөдөл гаргасан. Орос тэдний гишүүн болох хүсэлтийг зөвшөөрсөн ч Бээжин цааргалсан байдалтай байгаа.

 

Эх сурвалж: CNN, The Globe Post

Т. Ананд

 

 

 

 

 

Монголын зургаан тамирчин “Лозанн-2020” Залуучуудын өвлийн олимпийн наадамд оролцоно
Монголын зургаан тамирчин “Лозанн-2020” Залуучуудын өвлийн олимпийн наадамд оролцоно
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.