АНУ-ын сансрын агентлаг NASA сарны судалгаанд зориулсан шинэлэг технологи бүхий Space Launch System (SLS) пуужинг Флорида мужаас хөөргөхөөр бэлдэж байна. Пуужингийн бэлтгэл ажил амжилттай болбол ирэх тавдугаар сарын сүүл эсвэл зургаадугаар сард анхны нислэгээ хийх юм.
NASA сар луу пуужин хөөргөхөөр бэлдэж байна
SLS нь 120 метр өндөр, 5000 тонн жинтэй бөгөөд өнөөдөр хөөргөх тавцан руу зөөж байгаа аж. NASA-гийн "Artemis" төслийн хүрээнд пуужин сарыг судлах хөлгийг сарны тойрог замд илгээнэ. Хэрэв эхний нислэг амжилттай болбол ирэх жил нисгэгчтэй хөлөг тээвэрлэх юм. Пуужингийн нэг нислэгт ойролцоогоор хоёр тэрбум ам.долларыг зарцуулжээ.
Үүнтэй зэрэгцээд тэрбумтан Илон Маск "Starship" хэмээх дахин ашиглах боломжтой аварга пуужингаа туршиж буй билээ.