Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Украины онгоцыг Ираны пуужин сөнөөсөн байх магадлалтай

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 39 секунд

Тегеранд осолдсон Украины онгоцыг Ираны пуужин санамсаргүй сөнөөсөн баримт байгааг Барууны удирдагчид мэдэгдлээ.

Онгоцны осолд иж бүрэн шалгалт хийхийг хүсэж буйгаа Канад, Их Британий удирдагчид мэдэгдлээ.

Ирак дахь АНУ-ын агаарын хоёр бааз руу Иранаас агаарын цохилт өгснөөс хэдхэн цагийн дараа осол болсон.

Иран улсын зүгээс АНУ-ын хариу цохилтод бэлтгэлтэй байсан бөгөөд Украины онгоцыг АНУ-ын байлдааны онгоцтой андуурсан байх магадлалтай гэж АНУ-ын хэвлэл мэдээллүүд үзээд байсан.

"Хоёр пуужин онгоцыг сөнөөсөн гэдгийг хиймэл дагуулын тусламжтай харсан" гэж АНУ-ын тагнуулын газрын эх сурвалж хэлснийг CBS телевизээс мэдээлсэн.

Харин "Пентагон, АНУ-ын тагнуулын газрын ажилтнууд, Иракийн тагнуулын газрын ажилтны мэдээлж буйгаар Орост хийгдсэн “Тор” пуужингаар харвасан" гэж Newsweek мэдээлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гарагт “онгоц осолдсон нь сэжигтэй” гэж мэдэгдээд байсан.

АНУ-аас Ираны генерал Касем Сулейманыг нэгдүгээр сарын гурванд устгасан нь Иран, АНУ-ын зөрчлийг хурцатгаад байсан. Харин Ираны зүгээс онгоцыг үйлдвэрлэгч Боинг компани болон АНУ-ын алинд нь ч хар хайрцгийг өгөхгүй гэж хэлээд байсан.

Онгоцны осол Ираны пуужинд өртсөн байх магадлалын талаар хүмүүс юу гэж хэлэв?

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо олон төрлийн эх сурвалжаас авсан мэдээлэлд Ираны пуужин онгоцны осолтой холбоотойг тогтоосон. Гэвч осол санамсаргүй байх магадлалтай гэжээ.

Энэ асуудалд иж бүрэн үзлэг хийх шаардлагатай байна. Аль нэг талыг буруутгаж, яаравчлан дүгнэхэд арай эрт байна гэж хэлжээ.

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Трюдогийн мэдэгдлийг дэмжиж, Их Британи улс Канадтай хамтарч ажиллана гэдгээ мэдэгдлээ.

Пентагоноос энэ асуудал дээр албан ёсоор мэдэгдэл хийгээгүй байгаа.

Пүрэв гарагт Украины аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөлийн сайд Олексей Данелов осолтой холбоотой гурван боломжит хувилбарыг фэйсбүүк хуудаснаа хуваалцсан байна.

  1. Дрон эсвэл ямар нэг нисдэг биеттэй агаарт мөргөлдсөн
  2. Техникийн асуудлаас үүдэж онгоцны хөдөлгүүр гэмтэж/шатсан
  3. Террорист халдлагын улмаас дотроосоо дэлбэрсэн

Иран ямар байр суурьтай байна вэ?

Ираны иргэний агаарын тээврийн байгууллагын дарга Али Абедзаде “Онгоц агаарын бүсийг орхихдоо баруун зүг рүү нисэж явсан бол осол болох үеэр онгоцны буудал руу буцаж ирж байсан. Осол болохоос өмнө онгоцонд гал гарч байхыг гэрчүүд хэлсэн” гэж мэдээллээ. Украины онгоцыг пуужингаар харвах ямар ч боломжгүй, цуу яриа ямар ч утга авцалдаагүй гэж мөн хэлжээ.

Хэн ослын үзлэгийг хийх вэ? 

АНУ-д хийгдсэн Боинг онгоцтой холбоотой ослыг үзлэгт АНУ-ын Тээврийн үндэсний аюулгүйн алба голчлон ажилладаг. Гэвч осол болсон улсын хуульд нийцэж, зөвшөөрлийн дагуу ажиллах ёстой.

Гэвч энэ асуудал дээр албан ёсоор хэн ажиллах талаар одоогоор тодорхойгүй байна.

Ираны зүгээс АНУ-ын удирдлагуудад ямар ч мэдээлэл өгөхгүй гэсэн бол пүрэв гарагт Reuters агентлагт албан ёсоор Боинг үйлдвэрлэгчийг хамтран үзлэг хийхээр урьсан гэж мэдэгдсэн.

Украины Ерөнхийлөгч Владимир Зелекски “Олон улсын хуультай уялдаж иж бүрэн, тусгаар үзлэг хийнэ. Ослыг шалгахад Ираны удирдагчидтай хамтарч ажиллах хүсэлт тавих болно” гэж мэдээлжээ.

Ослын талаар бид юу мэдэх вэ?

Киевийг зорьж явсан 176 зорчигчтой Украйны PS752 олон улсын агаарын нислэг лхагва гарагт Иранд осолдсон.

Онгоцонд нийт долоо орны зорчигчид байснаас ихэнх нь Иран, Канад улсын иргэд байжээ.

Ослын үед үзэгдэх орчин хязгаарлагдаагүй, онгоцныг туршлагатай баг удирдаж явсан гэж албаныхан мэдээлжээ.

Эх сурвалж: BBC

Эдийн засагчид ингэж дүгнэжээ
Эдийн засагчид ингэж дүгнэжээ
 
АМРАЛТЫН ӨДРИЙН МЭНД: Улаанбаатарт 18 хэм дулаан
АМРАЛТЫН ӨДРИЙН МЭНД: Улаанбаатарт 18 хэм дулаан
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.