Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чөлөөт бөхийн холбоо: Парист бүх зүйл сайн байна. Баг тамирчдад сөргөөр нөлөөлөхгүй байхыг хүсье

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 33 секунд

"Парис 2024" олимпын эрх олгох тэмцээнд эмэгтэйчүүдийн 62 кг-д П.Орхонд ялагдсан БНСУ-ын тамирчин И Хан Бит Францыг зорих болсон талаар мэдээлэл гарсан. Эл мэдээлэлд Чөлөөт бөхийн холбооноос дараах мэдэгдлийг гаргалаа.

Мэдэгдэлд "Парис хотод бороотой нэгэн өглөө эхэллээ. Манай баг тамирчид амар жимэр, бэлтгэл сургуулилтаа хийгээд энд бүх зүйл маш сайн байна.

Юуны өмнө аливаа цуурхлыг газар авхуулалгүй, мэдээлэлд шүүлтүүртэй хандахыг та бүхнээс хичээнгүйлэн хүсье!

Мэдээллийн сайтууд мэргэжлийн зарчмаа баримталж, эх сурвалжийн тайлбар, баримт нотолгоотой зүйлийг олон нийтэд түгээнэ үү.

Тэмцээн хаяанд ирсэн байгаа энэ үед цуурхлаар олон нийтийг төөрөгдүүлж, баг тамирчдад сөргөөр нөлөөлөхгүй байхыг чин сэтгэлээсээ хүсье.

Монголын чөлөөт бөхийн холбоо хэвлэлийнхэнд үргэлж нээлттэй байдаг билээ.

Харамсалтай ikon. mn тэргүүтэй зарим сайтууд МЧБХ-ноос няталж тодруулалгүйгээр ямар ч үндэслэлгүй мэдээлэл олон нийтэд түгээж, баг тамирчдад төвөг учруулж байгаад харамсаж байна.

Парист бүх зүйл маш сайн байгааг дахин хэлье. Чөлөөт бөхийн спортыг шимтэн үзэгч, хөгжөөн дэмжигчид та бүхэн маань тайван амгалан байж, олимпын барилдаанаа шимтэн үзэж, баг тамирчдаа зүрх сэтгэлээсээ дэмжихийг хүсье" гэжээ.

ШУУД: Зүүн Хойд Азийн хотын дарга нарын VI чуулга уулзалтын талаар Засаг дарга Х.Нямбаатар мэдээлж байна
ШУУД: Зүүн Хойд Азийн хотын дарга нарын VI чуулга уулзалтын талаар Засаг дарга Х.Нямбаатар мэдээлж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд