Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сансар баг тэмцээний хэсгийн эхний тоглолтдоо АНУ-ын шигшээ багийг хожлоо

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 55 секунд

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо өнөөдрөөс эхлэн /2024.06.08/ зургаадугаар сарын 9-ны өдрүүдэд “Улаанбаатар Дэлхийн Их Дуулга” тэмцээн зохион байгуулагдана.

Тэмцээний чансааны есдүгээр байрт эрэмбэлэгдэж байгаа "Сансар" багийн бүрэлдэхүүнд А.Ананд, Н.Мөнхчөдөр, М.Өлзий-Орших, О.Энхбаатар нар бий.

М.Өлзий-Орших энэ улиралд "Сансар" багийн төлөө тоглож байгаа. БНХАУ-ын “Шанхай Суртай” багтай гэрээ байгуулсан А.Ананд нутагтаа зохион байгуулагдах Дэлхийн Их Дуулга тэмцээнд оролцохоор иржээ. “Харваач” хочит А.Ананд болон М.Өлзий-Орших нар мэргэжлийн тавцанд хамтдаа тоглохоор болсон.

Тэгвэл Сансар баг “Улаанбаатар Дэлхийн Их Дуулга” тэмцээний хэсгийн эхний тоглолтдоо АНУ-ын шигшээ буюу Майами багийг хожжээ. Сансар баг 18:45 цагаас Хятадын багтай тоглох юм.

МҮБХ: Улсын арслан Р.Пүрэвдагвыг үзэгчдэд ёсолж, уучлал гуйхыг даалгажээ
МҮБХ: Улсын арслан Р.Пүрэвдагвыг үзэгчдэд ёсолж, уучлал гуйхыг даалгажээ
 
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.