Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗГ: Хурдан морины бүсийн уралдааныг аймгийн баяр наадамтай хамтатган зохион байгуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж Хурдан морины бүсийн уралдааныг аймгийн баяр наадамтай хамтатган зохион байгуулахаар шийвэрлэлээ.

Булган аймгийн баяр наадмыг 2024 оны долдугаар сарын 7-8-нд, Говьсүмбэр, Баянхонгор, Өмнөговь аймгийн баяр наадмыг долдугаар сарын 27, 28-нд, Орхон аймгийн баяр наадам, Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг бүтээн босгосон “Илгээлтийн эзэд-50” жилийн ойн баяр наадмыг наймдугаар сарын 1-2-нд тэмдэглэхээр тогтлоо.
Мөн хурдан морины 2024 оны бүсийн уралдааныг аймгийн баяр наадамтай хамтатган зохион байгуулахыг Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Баянхонгор аймгийн засаг дарга Д.Мөнхсайхан, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Орхон аймгийн Засаг дарга М.Түмэнжаргал нарт даалгалаа.

ЗГ: Цэцэрлэгийн нэг хүүхдийн хоолны зардлыг 500 төгрөгөөр нэмэгдүүллээ
ЗГ: Цэцэрлэгийн нэг хүүхдийн хоолны зардлыг 500 төгрөгөөр нэмэгдүүллээ
 
Сар шинийн баяраар 492 мянган иргэн нийтийн тээврээр үйлчлүүлжээ
Сар шинийн баяраар 492 мянган иргэн нийтийн тээврээр үйлчлүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.