Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жүжигчин А.Баярцэцэгийг Монгол Улсын Соёлын элчээр томилж, гэрчилгээг нь гардууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулав.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг театрын урлагаар дамжуулан Монголын өв уламжлал, соёл, түүх, үнэт зүйлийг олон улсад таниулахад А.Баярцэцэгийг үргэлжлүүлэн идэвхтэй ажиллаж, Монгол Хаан жүжгийн гадаадын улс орнуудад толилуулах ажилд нь амжилт хүсэв.

А.Баярцэцэг нь “Netflix”-ийн бүтээл “Марко Поло” кинонд Болормаагийн дүрийг бүтээж, Холливудын кино найруулагчидтай хамтран ажиллаж, Монгол Улсаа сурталчлахад тодорхой хувь нэмэр оруулахын зэрэгцээ Монгол Хаан жүжгийг Лондон хотын Колизеум театрт тоглуулах төслийг амжилттай хэрэгжүүлсэн.

ЧУУЛГАН: Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ
ЧУУЛГАН: Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ
 
МУБИС-ийн баруун талын авто замыг энэ сарын 29-н хүртэл хаалаа
МУБИС-ийн баруун талын авто замыг энэ сарын 29-н хүртэл хаалаа
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц