Сингапурт болж өндөрлөсөн сагсан бөмбөгийн 3х3-ын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс эрэгтэй, эмэгтэй тамирчид хос хүрэл медаль хүртсэн.
Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын нэрийг олон улсын хэмжээнд гаргаж, сурталчлан таниулж, Монгол бахархлыг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулж байгаа сагсан бөмбөгийн 3х3 эрэгтэй, эмэгтэй баг тамирчдад холбогдох журмын дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит мөнгөн шагнал олгохоор болсон байна. Мөн баг тамирчдад олгох шагналын 500 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах аж.