Улстөрийн 27 нам, хоёр эвсэлд тав хоногийн дотор мөрийн хөтөлбөрөө засаж ирүүлэх зөвлөмж өгчээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 48 секунд

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн 27 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт ирүүлснийг хянаж урьдчилсан дүгнэлт гаргаад байна.

Төрийн аудитын байгууллага хүлээн авсан мөрийн хөтөлбөрүүдийг хууль тогтоомжид нийцсэн эсэхийг хянаж үзэхэд дараах нийтлэг зөрчлүүд илэрсэн байна. Үүнд:

  • Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38.3-дахь хэсэгт тусгасан сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгахыг хориглосон асуудлыг тусгасан;
  • Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 5.3-т заасан Улмын Их Хурлын сонгуульд оролцох улс төрийн нам, эвсэл нь сонгуулийн мөрийн хөтөлбөрөө үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон Улсын Их Хурлаас баталсан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт нийцүүлээгүй,
  • Санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан зорилт, арга хэмжээ тусгасан ч зардлын дүнг тооцоолж ирүүлээгүй, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагад нийцүүлээгүй гэсэн үндэслэл бүхий дүгнэлт гарган 29 нам, эвсэлд гардуулан өгч, зөрчлийг арилган дахин дүгнэлт гаргуулахаар ирүүлэх тухай зөвлөсөн байна.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38.9-д нам эвслээс ирүүлсэн сонгуулийн мөрийн хөтөлбөр нь хуульд заасан шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт гарсан тохиолдолд тав хоногийн дотор зөрчлийг арилган ирүүлж дахин дүгнэлт гаргуулах бөгөөд хэрэв ирүүлээгүй тохиолдолд нийцээгүй дүгнэлтийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх юм.

“БЗС-г МАН-ын гишүүд авсан зүйл байхгүй“
“БЗС-г МАН-ын гишүүд авсан зүйл байхгүй“
 
ШУУД: Спортын Арбитрын шүүхээс М.Бадарчийг допинг хэрэглэсэн гэж үзлээ
ШУУД: Спортын Арбитрын шүүхээс М.Бадарчийг допинг хэрэглэсэн гэж үзлээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!