УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газрын 2023 оны гүйцэтгэлд хийсэн аудитын тайланг хэлэлцсэн билээ. Бид өмнө нь сайд нарын төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын тусгай сангууд, гадаадын зээл тусламжаар хэрэгжиж буй төслүүдийн санхүүгийн тайланд илэрсэн зөрчлийн мэдээллийг хүргэсэн.
Тэгвэл энэ удаа гадаадын зээл тусламжаар хэрэгжиж буй төслүүдийн санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтээр ямар ямар зөрчлүүд илэрснийг хүргэж байна.
Нийт авлагын 85.6 хувийг улсын төсвийн, 14.4 хувь орон нутгийн төсвийн байгууллагуудын авлага эзэлж байгаа аж.
Улсын төсвийн ерөнхийлөн захирагчийн авлагын үлдэгдэлд ХХААХҮ-ийн сайд 35.8 хувь, БШУ-ы сайд 31 хувь, ХНХ-ын сайд 13.8 хувь, ХЗДХ-ийн сайд 8.5 хувь, бусад төсвийн ерөнхийлөн захирагч 11.3 хувийг эзэлжээ.
Харин орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн авлагын үлдэгдэлд Өвөрхангай 15.7 хувь, Увс 13.2, Сэлэнгэ 9.4 хувь, Улаанбаатар хот 8.7 хувь, Ховд 6.2, бусад 46.8 хувийг тус тус эзэлсэн байна.
Аудитын байгууллагын хийсэн шалгалтаар дараах зөрчлүүд илэрчээ. Үүнд:
Авлагын үлдэгдлийг тооцоо нийлсэн актаар баталгаажуулаагүй, авлага барагдуулах ажиллагаа хийгээгүй, шүүхийн шийдвэр хэрэгжүүлээгүй 63.3 тэрбум төгрөгийн авлага байна. Тодруулбал,
-ХНХ-ын сайд асан Х.Булгантуяагийн 23.4 тэрбум
-Сангийн сайд Б.Жавхлангийн 17.4 тэрбум
-ХХААХҮ-ийн сайд асан Х.Болорчулууны 5.5 тэрбум
-ЦХХХ-ны сайд асан Н.Учралын 4.7 тэрбум
-ХЗДХ-ийн сайд асан Б.Энхбаярын 4.3 тэрбум
-БОАЖ-ын сайд асан Б.Бат-Эрдэнийн 2 тэрбум
-Эрүүл мэндийн сайд асан С.Чинзоригийн 0.7 тэрбум /700 сая/
-Соёлын сайд Ч.Номингийн 0.3 тэрбум /300 сая/
-НЗДТГ - 1.5 тэрбум
-Төв аймаг - 2.5 тэрбум
-Говь-Алтай аймаг - 0.4 тэрбум /400 сая/
-Дундговь аймаг - 0.4 тэрбум /400 сая/
-Хэнтий аймаг - 0.2 тэрбум /200 сая/
-Сүхбаатар аймаг - 0.2 тэрбум /200 сая/
-Архангай аймаг - 0.1 тэрбум /100 сая/
-Хөвсгөл аймаг - 0.1 тэрбум /100 сая/ байна.
Авлагыг бүртгэж, тайлагнаагүй нийт 9.7 тэрбум төгрөг байна гэв. Үүнээс:
-ХХААХҮ-ийн сайд асан Х.Болорчулууных хамгийн их буюу 8.7 тэрбум
-Сангийн сайд Б.Жавхлангийнх 0.4 сая /400 сая/
-Булган аймаг - 0.3 тэрбум /300 сая/
-Дорнод аймаг - 0.2 тэрбум /200 сая/
-Ховд аймаг - 0.2 тэрбум /200 сая/
Олон жилийн насжилттай, зээлийн хугацаа хэтэрсэн, найдваргүй болох эрсдэлтэй авлага нийт 296.7 тэрбум төгрөг байна. Үүнээс:
-БШУ-ы сайд асан Л.Энх-Амгалангийнх 146.7 тэрбум
-ХХААХҮ-ийн сайд асан Х.Болорчулууных 99.4 тэрбум
-ХНХ-ын сайд асан Х.Булгантуяагийнх 37 тэрбум
-НЗДТГ - 12.9 тэрбум
-Баян-Өлгий аймаг - 0.6 тэрбум /600 сая/
-Булган аймаг 0.1 тэрбум /100 сая/
Төсвийг зохистой удирдаагүйгээс тайлант онд 2.5 тэрбум төгрөгийн авлага үүсжээ.
-БШУ-ы сайд асан 0.1 тэрбум /100 сая/
-ХХААХҮ-ийн сайд асан 0.1 тэрбум /100 сая/
-БХБ-ын сайд асан 0.1 тэрбум /100 сая/
-Олимпизмын сайд асан 0.1 тэрбум /100 сая/
-Ерөнхий сайд 0.5 тэрбум /500 сая/
-Дорноговь аймаг 0.8 тэрбум /800 сая/
-Говь-Алтай аймаг 0.6 тэрбум /600 сая/
-Ховд аймаг 0.2 тэрбум /200 сая/ байгаа талаар аудитын дүгнэлтэд дурдсан байна.