Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаагийн хандивын дансанд 629.8 сая төгрөг цугларснаас 106.6 сая нь буцаагджээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 36 секунд

2024 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны хугацаа өчигдөр /2024.06.26/ 23:59 цагт дууссан билээ. Хуульд зааснаар сонгуулийн сурталчилгаа эхлэхтэй зэрэгцэн нэр дэвшигчид хандивын дансаа нээж, иргэн, ААН-үүдээс хандив цуглуулж эхэлсэн.

Тэгвэл ҮАГ-ын мэдээлэлд үндэслэн, нэр дэвшигчдийн хандивын дансны мэдээллийг бид цувралаар хүргэж буй. Энэ удаад УИХ-ын сонгуулийн 2-р тойрог буюу баруун бүсэд МАН-аас нэр дэвшигч, Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаагийн хандивын дансны мэдээллийг танилцуулж байна.

Түүний дансанд нийт 629 сая 880 мянга 333 төгрөг цугларчээ. Үүнээс:

-Сурталчилгааны материал хэвлүүлж, сонгогчдод тараахад 102 сая 516 мянга

-Гудамж, талбайд сурталчилгааны зурагт самбар, дэлгэц байрлуулахад 60 сая 795 мянга

-Намын далбааг гудамж, талбайд байрлуулах, таних тэмдэг уриа ашиглахад 36 сая 555 мянга

-Сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийхэд 47 сая 343 мянга 878 төгрөг

-Сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардалд 53 сая 500 мянга

-Сурталчилгаанд радио, телевиз ашиглахад 42 сая 119 мянга

-Цахим орчин ашиглахад 74 сая 800 мянга

-Сонин, сэтгүүлд материал нийтлүүлэхэд 14 сая 420 мянган төгрөг зарцуулсан байна.

Харин хуулиар зөвшөөрөгдөөгүй буюу буцаагдсан хандивын мөнгөн дүн 106 сая 662 мянган төгрөг байгаа юм.

ХЭҮК:  Ухуулагчаар ажиллаж байсан иргэн нас барсан. Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй
ХЭҮК: Ухуулагчаар ажиллаж байсан иргэн нас барсан. Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй
 
Өнөөдөр улсын дугаар нь ТЭГШ тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоно
Өнөөдөр улсын дугаар нь ТЭГШ тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.