Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШҮҮХ: Ж.Соронзонгоос БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн эсрэг гаргасан гомдлыг хэлэлцэнэ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 37 секунд

Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал асан Ж.Соронзонгийн нэхэмжлэлтэйгээр БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд холбогдох, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2023/0918 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн 221/МА2024/0097 дугаар магадлалтай захиргааны хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг хэлэлцжээ.

Энэ талаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Зохион байгуулалтын газрын мэргэжилтэн Ч.Мөнхчулуун "Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хоёрдугаар сарын 6-нд Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал асан Ж.Соронзонд холбогдох хэргийг хэлэлцээд анхан шатны шүүх рүү буцаасан.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтад шаардлагатай нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулалгүйгээр шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэдэг үндэслэлээр дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангаагүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу энэхүү магадлал маань 14 хоногийн дотор албажиж гарах бөгөөд энэ магадлалыг эс зөвшөөрсөн тал 14 хоногийн дотор Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрх нь нээлттэй” гэдгийг хэллээ.

Д.Загджав: МАН-ын мөрийн хөтөлбөрт засаж сайжруулах зүйлс байсан учраас буцаасан
Д.Загджав: МАН-ын мөрийн хөтөлбөрт засаж сайжруулах зүйлс байсан учраас буцаасан
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.