Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Загджав: МАН-ын мөрийн хөтөлбөрт засаж сайжруулах зүйлс байсан учраас буцаасан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 7 секунд

2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох нам, эвсэл, бие даагчид дэвшүүлж буй мөрийн хөтөлбөртөө аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулах хуулийн заалттай байдаг. Үүний дагуу 27 нам, хоёр эвсэл мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т хүргүүлсэн. Тэгвэл ҮАГ 27 нам, хоёр эвслийн мөрийн хөтөлбөрийг хуулийн шаардлага хангаагүй хэмээн мэдэгдсэн байна. Үүнтэй холбогдуулан ҮАГ-ын ерөнхий аудиторын орлогч Д.Загджав дараах мэдээллийг өгсөн юм.

Тэрбээр "Өчигдөр 27 нам, 2 эвслийн мөрийн хөтөлбөрийг буцаасан. Монгол Улсын эдийн засгийн урт хугацааны бодлогыг хангах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тал руу нь эдийн засгийн тооцооллуудыг нь үзсэн. Зарим нэг засаж залруулах ёстой зүйл байгаа юм. Нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө эргэн харж энэ сарын 27-нд дахин ирүүлнэ" гэв.

Олимпын эрхийн сүүлчийн тэмцээнд монголын 12 тамирчин цэц сорино
Олимпын эрхийн сүүлчийн тэмцээнд монголын 12 тамирчин цэц сорино
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.