Налайх дүүргийн "Эрдмийн оргил" цогцолбор сургууль "Малчин ах, дүүсдээ туслах" хандивийн аян зарлаж, сурагчдаас авсан хандиваа зарж борлуулсан гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан.
"Эрдмийн оргил" цогцолбор сургуулийн зүгээс эл асуудалд, "Боловсролын байгууллагууд нийтээрээ жагсаалт гаргаж, цугласан хандиваа Улаанзагалмайн хороонд хүргүүлсэн. Улаанзагалмайн хороо хүлээж аваад хорооны дарга нараар дамжуулан малчдад өгсөн гэх мэдээллийг бидэнд өгсөн. Тусламж нь очих ёстой хүндээ очоогүйн улмаас авсан хүн нь хэрэггүй гээд зарсан байна" гэх тайлбарыг хийсэн байна.
Энэ талаар Налайх дүүргийн Улаанзагалмайн хороон дарга Б.Тунгаамаагаас тодруулахад, "Налайх дүүргийн хэмжээнд "Малчин ах, дүүсдээ туслах" аян зарласан. Хандивын аянд ААН, байгууллага, хувь хүн, холбоод гэх мэт олон газар нэгдэж хандив ирүүлсэн. Цугласан хандивыг 100-аас дээш малтай айл өрхүүдэд хувиарлаад хүргүүлсэн. Зарж борлуулсан зүйл байхгүй. Яагаад ийм худал мэдээлэл цацагдсныг сайн мэдэхгүй байна. Маргааш хуулийн байгууллагад хандаж шалгуулна" гэлээ.