Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Рафаэл интернэйшнл“ ТББ Богд сумын эрүүл мэндийн төвд иж бүрдэл хамгаалах хэрэгсэл хандивлав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 50 секунд

Баянхонгор аймгийн Богд сумын эрүүл мэндийн төвийн хүсэлтээр эмч ажилчдын хувийн хамгаалах хэрэгслийн нөөц бүрдүүлэхэд туслалцаа үзүүлж БНСУ-ын Экспорт Импортын банк, Нийгмийн сайн сайхны төлөө сан, Рафаэл сан, Рафаэл Интернэйшнл байгууллагаас илгээсэн иж бүрдэл хамгаалах хэрэгслийг 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Рафаэл Интернэйшнл байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газраас Богд сумын Засаг дарга Л.Ганаад гардуулан өглөө.

Хамгаалах иж бүрдэлд

1. KN95 маск – 1200 ширхэг

2. Нэг удаагийн резинэн бээлий – 36 хайрцаг

3. Нэг удаагийн улавч – 2000 хос

4. Нэг удаагийн малгай – 750 ширхэг

5. Нэг удаагийн халаат – 200 ширхэг тус тус багтжээ.

БНСУ-д төвтэй Рафаэл Интернэйшнл байгууллага нь Монгол, Мьянмар, Филиппин, Непал, Лаос зэрэг улс орнуудад эрүүл мэндийн дэмжих төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг ТББ аж. Монгол улс дахь төлөөлөгчийн газраараа дамжуулан 2007 оноос улсын 1,2,3-р шатлалын 50 орчим эмнэлгийн 1000 орчим эмч мэргэжилтнүүд, АШУҮИС-ийн 300 орчим багш нарт сургалт явуулж, зүрхний төрөлхийн гажигтай 100 орчим хүүхдийг эмчлэн, 21 аймаг сумын 7400 орчим зорилтот бүлгийн иргэнд эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийсэн байна.

Мөн Баянхонгор аймгийн Хүрээмарал, Бууцагаан, Баянбулаг сумдын эрүүл мэндийн төвүүдэд тус бүр 6,0 сая төгрөгийн хэрэглэлийг 2021 онд олгож байжээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 31 настай, эрэгтэйн цогцсыг “Улз“ голоос гаргажээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 31 настай, эрэгтэйн цогцсыг “Улз“ голоос гаргажээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.