Бяцхан Ө.Ариунбаатарын инээмсэглэлийг аварцгаая

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 38 секунд

Өнөрболдын Ариунбаатар хүү ой 8 сартай бөгөөд зүүн хацрын хэсэгт хавдартай төржээ. Эхний онош нь судас (цусны урсгалтай) болон шүлсний булчирхайн хавсарсан хавдар гэж оношлогдсон байна. Энэ өвөрмөц төрлийн хавдар нь хавдрын эсүүд шүлсний булчирхайд болон түүний ойролцоо судасны торлог бүтэцтэй хамт ургах шинжтэй бөгөөд хүүхдийн нүүр, хацар, амны тойргийн хэв шинж, хөгжлийг нарийн төвөгтэй болгодог.

Шүлсний булчирхай нь аманд шүлс ялгаруулж хоол боловсруулахад, амны эрүүл ахуйд чухал үүрэг гүйцэтгэдэг эрхтэн. Энэ хэсэгт үүссэн хавдар нь хоол боловсруулах, яриа өргөжүүлэх, нүүрний булчингийн үйл ажиллагаанд нөлөөлөх эрсдэлтэй байдаг.

Одоогийн байдлаар Ариунбаатар хүүгийн хацар дээрх хавдар өдөр ирэх тусам томорч, зөвхөн зүүн хацраар хязгаарлагдахгүй, эрүүний зүүн хэсэг, нүүрний баруун тал руу тархах шинж илэрч эхэлсэн байна. Энэ нь хагалгааг хойшлуулах тусам мэс заслын эрсдэл нэмэгдэх, улмаар нүүрний мэдрэл, үйл ажиллагаанд ноцтой хүндрэл үүсгэх аюултайг эмч нар анхааруулжээ.

Монгол Улсад болон зарим гадаад улсын эмч нарын зүгээс хүүхдийг жаахан томруулсны дараа хагалгаа хийх зөвлөгөө өгч байсан ч хавдрын хурдан өсөлт, тархалтын эрсдэл-ийг харгалзан үзэж, яаралтай, нарийн мэргэжлийн төвд эмчлүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.

Үүний дагуу Тайвань улсын Тайчун хотын Taichung Veterans General Hospital эмнэлэгт хүүг 2–3 удаагийн үе шаттай мэс заслаар эмчлэх боломжтой гэсэн эерэг хариу ирсэн бөгөөд уг эмчилгээ нь хавдрыг аюулгүйгээр багасгах, нүүрний хэвийн үйл ажиллагааг хадгалах чухал ач холбогдолтой аж.

Харин дээрх 2–3 удаагийн хагалгааны нийт зардалд ойролцоогоор 120–130 сая төгрөг шаардлагатай байгаа нь гэр бүлийн хувьд давахад хүндрэлтэй нөхцөл үүсгээд байна. Иймд Ариунбаатар хүүгийн ар гэрийнхэн Монголын ард иргэд, сайн санаат хүмүүсээс чин сэтгэлийн дэмжлэг, тусламж хүсэж, хүүгийнхээ эрүүл мэндийн төлөө хандивын аян өрнүүлж байна.

Хандивын данс: 5019736589 (Хаан банк)

IBAN: 61000500

Хүлээн авагч: Г. Энхтуяа

Холбоо барих: 89223389, 88853518

“Хурд“ хорооллын тог тасрахгүй байна гэх асуудалд ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэн тайлбар өгөв
“Хурд“ хорооллын тог тасрахгүй байна гэх асуудалд ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэн тайлбар өгөв
 
Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги шинэ байртай боллоо
Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги шинэ байртай боллоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!