Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Гүндалайг “Ард түмний хүч“ намын даргаар бүртгэлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 55 секунд

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ.

"Ард түмний хүч" намаас ирүүлсэн “Намын даргын өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх” тухай өргөдлийг хэлэлцээд, намын даргаар Л.Гүндалайг бүртгэв.

Мөн Эрхчөлөөг хэрэгжүүлэгч намаас ирүүлсэн “Намын дүрмийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх” тухай өргөдлийг хэлэлцэж, өргөдөлд хавсаргасан баримт бичиг шаардлага хангаагүй гэх үндэслэлээр бүртгэхээс татгалзав.

Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын зарим зүйл, заалт болон хавсралтад нэмэлт, өөрчлөлт орууллаа. Тухайлбал, Бүртгэлийн албанаас буцаадаг байсан зохицуулалтыг Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаас буцаахаар, намын нэр баталгаажуулах хугацаа, тамга, тэмдгийн хяналт, дугаартай холбоотой бүрдүүлэх баримт бичгийн хавсралтыг өөрчлөн батлав.

О.Цогтгэрэл: Залуучуудад боломж байхгүй учраас энэ улсаас “дайжиж“ байна
О.Цогтгэрэл: Залуучуудад боломж байхгүй учраас энэ улсаас “дайжиж“ байна
 
YONHAP NEWS: Прокуророос баривчлагдаад буй Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг үргэлжлүүлэн 20 хоног хорьж шалгах төлөвтэй байна
YONHAP NEWS: Прокуророос баривчлагдаад буй Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг үргэлжлүүлэн 20 хоног хорьж шалгах төлөвтэй байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.