Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Газ тээвэрлэж явсан машины жолоочийг “Оргон зайлж болзошгүй“ гэх үндэслэлээр сэжигтнээр баривчлах зөвшөөрлийг шүүхээс олголоо

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 57 секунд

Баянзүрх дүүргийн 26-р хороо Их Монгол, Дүнжингарав худалдааны төвийн авто замын уулзварт томоохон хэмжээний гал гарсан. Тэгвэл 60 тонн газ тээвэрлэж явсан жолооч "Р"-ийг сэжигтнээр баривчлах зөвшөөрлийг шүүхээс олгосон байна. Тодруулбал,

"Тээврийн Прокурорын газраас 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 18 цаг 45 минутад Р-ийг сэжигтнээр баривчлах тухай саналыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг хүлээн авч хянаад сэжигтэн Р-ийг “оргон зайлсан, эсхүл мэдэгдэх хуудсаар дуудахад оргон зайлах үндэслэл байгаа бол” гэх үндэслэлээр 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 19 цаг 58 минутаас эхлэн сэжигтнээр баривчлах зөвшөөрөл олгов" гэж БЗД-ийн ЭХАШШ-ээс мэдээллээ.

Г.Ариунбуян: Дашваанжил компанийн автомашин зөвшөөрөлгүйгээр хөдөлгөөнд оролцсон гэдэг нь тогтоогдвол буруутай этгээдээр нөхөн төлүүлэх асуудал яригдана
Г.Ариунбуян: Дашваанжил компанийн автомашин зөвшөөрөлгүйгээр хөдөлгөөнд оролцсон гэдэг нь тогтоогдвол буруутай этгээдээр нөхөн төлүүлэх асуудал яригдана
 
Түрүү бөх 10 сая төгрөг гардана
Түрүү бөх 10 сая төгрөг гардана
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.