Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Ариунбуян: Галд өртсөн 63 айлын түрээстэй холбоотой 1,4 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс шийднэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 34 секунд

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан зарим шийдвэрүүдийн талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Галд өртсөн 63 айлын 198 оршин суугч байгаа. Тэднийг хэвийн амьдралын горимд шилжихэд гарах зардал буюу засвар тохижилтын асуудлыг нийслэлийн ЗДТГ-аас шийдвэрлэнэ. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар тухайн иргэдийг түр түрээсийн байранд шилжүүлэх, мөн түрээстэй холбоотой зардлыг 1,4 тэрбум төгрөг гэж тооцоолж, Засгийн газрын нөөц хөрөнгөөс шийдвэрлэхээр болсон. Түрээсийн байрыг Нийслэлийн ЗДТГ-аас хариуцана. Ийнхүү иргэдтэй гэрээ байгуулж, шилжсэний дараа үе шаттай хэрэгжинэ" хэмээсэн юм.

Тодруулбал, УОК-оос гаргасан урьдчилсан дүгнэлтэд үндэслэн ослын хор уршгийг арилгах зорилгоор гал түймэрт амь насаа алдсан алба хаагчдын ар гэрт хуульд заасан нөхөн олговор олгох, осолд өртсөн 207 дугаар байрыг сэргээн засварлах хүртэл тус байрны өрхийн иргэдийг нүүлгэн шилжүүлж, энэ оны есдүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд байр түрээслэхэд шаардагдах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ. Засгийн газрын нөөц сангаас гаргасан хөрөнгийг буруутай этгээдээс нэхэмжилж, буцаан төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн газар олголттой холбоотой асуудлаар “Нээлттэй сонсгол“ явуулах үүргийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт өгчээ
Нийслэлийн газар олголттой холбоотой асуудлаар “Нээлттэй сонсгол“ явуулах үүргийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт өгчээ
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.