Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн газар олголттой холбоотой асуудлаар “Нээлттэй сонсгол“ явуулах үүргийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт өгчээ

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Сүүлийн үед нийслэл хотын газар олголт, төлөвлөлттэй холбоотой асуудал нийгэмд үүсэж буй. Тодруулбал, газар олголтыг ямар нэг төлөвлөлт, зохион байгуулалтгүйгээр олгосноос үүдэн ямар нэг аюул ослын үед онцгой байдлын аврах ангийн алба хаагч, тээврийн хэрэгсэл орц, гарцгүйн улмаас тухайн объетод түргэн шуурхай хүрч чадалгүй, цаг алдах нөхцөл үүсдэг.

Тиймээс өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын сүүлийн 20 жилийн газар олголт, газрын хувьчлал, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд газар олгосон нь хууль зөрчсөн эсэх, мөн нийтийн тээврийн асуудлаар нээлттэй, нийтийн сонсгол хийх, УИХ-ын даргад хандаж Түр хороо байгуулах чиглэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт өгсөн байна.

ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.