Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“УБТЗ” ХНН: Тяньжин боомтод байгаа импортын чингэлгийг татан авах ажлыг шуурхай зохион байгуулж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 38 секунд

Тяньжин боомтод байгаа импортын чингэлгийн хуримтлал нэмэгдэж байгаатай холбоотойгоор УБТЗ-ын зүгээс Тяньжин боомтоос Монгол Улсыг чиглэсэн импортын чингэлгийн галт тэрэгний тоог нэмэгдүүлэх хүсэлтийг Хятадын төмөр замд тавьснаар Хятадын тал хоногт 1,5 галт тэрэг Тяньжин-Эрээн өртөө хооронд аялуулдаг байсныг хоногт 3-4 галт тэрэг аялуулж байна. Эрээн өртөөнөөс Замын-Үүд өртөөний нарийн царигаар орж ирсэн импортын чингэлгийг өргөн царигийн галт тэргэнд шилжүүлэн ачиж шуурхай тээвэрлэн Улаанбаатар хотын терминалуудад буулгах ажлыг УБТЗ зохион байгуулж байна.

2023 оны 12 дугаар сарын 01-ний байдлаар Тяньжин боомтод Монгол Улс руу илгээх 3921 чингэлэг ачаа байсан бол өнөөдрийн байдлаар 2926 болж 25 хувиар багасаад байна. Өнөөдрийн байдлаар Замын-Үүдийн Шилжүүлэн ачих ангийн талбайд нийтдээ 677 чингэлэг байгаагийн 500 нь хуучин автомашинтай чингэлгүүд байна. Мөн Улаанбаатар хотын терминалуудад өнөөдрийн байдлаар 1935 чингэлэг байгаагаас 1200 нь ачаатай чингэлэг байна. Импортын чингэлгийг шуурхай тээвэрлэх, хүлээн авагчдад нь түргэн шуурхай олгох ажлыг УБТЗ-ын зүгээс терминалууд болон Гаалийн Ерөнхий газартай хамтран зохион байгуулж байна. Эдгээр байгууллагууд уртасгасан цагаар ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: “УБТЗ” ХНН

Ш.Адьшаа: Дуулиан болоод байсан “НҮҮРСНИЙ СОНСГОЛ“ чинь хаачсан юм. УИХ-аар яаралтай хэлэлцүүл л дээ
Ш.Адьшаа: Дуулиан болоод байсан “НҮҮРСНИЙ СОНСГОЛ“ чинь хаачсан юм. УИХ-аар яаралтай хэлэлцүүл л дээ
 
ЦЭЦЭРЛЭГ: Нийслэлд 10 хүүхдийн дунд, орон нутагт 8 хүүхдийн дунд нэг суултуур ноогдож байна
ЦЭЦЭРЛЭГ: Нийслэлд 10 хүүхдийн дунд, орон нутагт 8 хүүхдийн дунд нэг суултуур ноогдож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.