УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэж буй. Энэ үеэр гишүүд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатараас хуультай холбогдуулан асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Хөрөнгө оруулалт нэрээр гадныханд нээлттэй байж болохгүй гэж би хэлээд байна. Бид тусгаар тогтнолоо хайрлах ёстой" гэх байр суурийг илэрхийлсэн бол Ч.Хүрэлбаатар сайд "Худлаа хоолойгоо шахаж ярьдаг, гүтгэдэг, бизнесийн орчныг хаадаг сэтгэхүй чинь Монгол Улсыг хорлоно шүү. Юм бүхнийг хаана, бооно гэдэг коммунист сэтгэлгээ чинь Монголыг хааш нь аваачих бол доо" хэмээв.