Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Маргааш багавтар үүлтэй. Цас орохгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 12 секунд

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -29...-31 градус, бусад хэсгээр -21...-23 градус, өдөртөө -12...-14 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -30...-32 градус, өдөртөө -16...-18 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -29...-31 градус, өдөртөө -15...-17 градус хүйтэн байна.

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй. Өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -33...-38 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Байдраг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -27...-32 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -10...-15 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр -15....-20 градус, бусад нутгаар -20...-25 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр -21...-26 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -13...-18 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +1...-4 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн байна.

Торгууль, татвараа төлөөгүй, оношилгоонд ороогүй автомашинууд ирэх даваа гарагаас хөдөлгөөнд оролцохгүй
Торгууль, татвараа төлөөгүй, оношилгоонд ороогүй автомашинууд ирэх даваа гарагаас хөдөлгөөнд оролцохгүй
 
Олон улсын ахмадын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв
Олон улсын ахмадын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.